Монголбанк өчигдөр 337 төгрөгийн хаалтын ханштайгаар 5.8 сая юанийг нийлүүллээ. Мөн своп, форвард арилжаа хийгдлээ. Банкууд 26.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн, 8.4 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк төгрөгийн \”своп” хэлцлээр 26.5 сая ам.долларыг валютын захад нийлүүлж, ам.долларын \”своп” хэлцлээр 1.4 сая ам.долларыг худалдан авсан талаар Монголбанкны валют арилжааны албаас мэдээллээ.