Таны хувьд яагаад найдвартай нууц үг үүсгэх шаардлагатай талаар эргэлзэж байж болох юм. Ихэнх вэб сайт аюулгүй байдалдаа онцгойлон анхаардаг хэдий ч хэн нэгэнд таны хувийн мэдээллийг хулгайлах боломж байсаар ирсэн. Үүнийг ерөнхийд нь хакердах гэж нэрлэх нь бий. Иймд хакеруудаас данс, хувийн мэдээллээ хамгаалах гол арга зам нь найдвартай нууц үг юм.
Таны хувьд яагаад найдвартай нууц үг үүсгэх шаардлагатай талаар эргэлзэж байж болох юм. Ихэнх вэб сайт аюулгүй байдалдаа онцгойлон анхаардаг хэдий ч хэн нэгэнд таны хувийн мэдээллийг хулгайлах боломж байсаар ирсэн. Үүнийг ерөнхийд нь хакердах гэж нэрлэх нь бий. Иймд хакеруудаас данс, хувийн мэдээллээ хамгаалах гол арга зам нь найдвартай нууц үг юм. Найдвартай нууц үг танд санахад амархан байх ёстой ч бусад этгээдийн хувьд хэцүү байх шаардлагатай. Ингээд найдвартай нууц үг үүсгэх аргыг дор танилцуулъя.
- Нэр, төрсөн өдөр, хэрэглэгчийн нэр, мэйл хаяг гэх мэт хувийн мэдээллээ хэзээ ч битгий ашиглаарай. Учир нь эдгээр хувийн мэдээлэл ихэвчлэн олон нийтэд нээлттэй, түүнийг мэдэх боломжтой байдаг тул хэн нэгэн таны нууц үгийг мэдэхэд хялбар болж байгаа юм. Таны нууц үг урт байх шаардлагатай. Тодруулбал, таны нууц үг 6 тэмдэгтээс багагүй урт байх нь зүйтэй. Хаяг бүртээ адилхан нууц үг битгий ашиглаарай. Хэрэв хэн нэгэн таны нэг хаягийн нууц үгийг олж авбал таны бүх хаяг эрсдэлтэй болно.
- Таны нууц үг тоо, тэмдэгт, том, жижиг үсгээс бүрдэх ёстой.
- Толь бичигт байгаа ямар нэг үг ашиглахгүй байх нь зүйтэй.
- Утга агуулаагүй, дурын, замбараагүй үг ашиглах нь зүйтэй.
Түгээмэл ашигладаг зохимжгүй нууц үгсийн жишээ бол хүүхдийнхээ нэр, насыг бичсэн нууц үг юм. Мөн гэрийн хаягийн мэдээллээр нууц үг үүсгэх нь зохимжгүй юм. Өөр нэг алдаа бол нэвтрэх нэрээ яг тэр чигээр нь нууц үг болгон ашиглах явдал юм.
Дээрх аргуудаас гадна найдвартай нууц үг үүсгэх хэрэгслүүдийг ашиглах боломжтой юм. Ийм хэрэгслүүдээс найдвартай нууц үгийн жишээг та харж болно. Тухайлбал, https://www.vpnmentor.com/tools/secure-password-generator/ цахим хуудаснаас та найдвартай нууц үгийн хэлбэр, үндсэн нөхцөлийг мэдэх боломжтой. Ийм хэрэгслүүдийг хайлтын системээс \”Strong Password Generator” гэж бичээд олж болно.