Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Хэнтэйн уулархаг нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал хээрийн бүс нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр 14-19 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 6-8 градус хүйтэн байна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 22-24 градус, бусад хэсгээр 16-18 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн.
Өглөө 05 цагт 15 градус хүйтэн, харьцангуй чийг 60 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.