БНХАУ-ын ТианПин хотод амьдардаг Ван Ши хэмээх эмэгтэй 17 сар буюу 517 өдөр хүүхдээ тээсэн хэмээн Гиннесийн номонд бичигджээ.
Тэрбээр өнгөрсөн оны хоёрдугаар сард жирэмсэн болж, арваннэгдүгээр сарын сүүлээр амаржих байсан боловч төрөх болоогүй байна гэж эмч нар хэлжээ. Ван Ши төрөх хугацаа нь өнгөрснөөс хойш долоо хоног бүр эмнэлэгт очиж үзүүлдэг байв. Жирэмсний 14 сартай байхад нь эмч нар хагалгаа хийж хүүхдийг эх барьж авна гэсэн ч хүүхэд бүрэн бүрэлдээгүй гэсэн онош тавьсан байна.
Ван \”Хүүхдээ 13 сар тээсэн эмэгтэйчүүд байдаг боловч 17 сар тээсэн тохиолдол огт гарч байгаагүй гэж эмч нар хэлсэн. Ямар шалтгааны улмаас 17 сар тээж байгааг тэд тайлбарлаж чадахгүй байна гэсэн. Эмчийн үзлэгт ороход дор хаяж 10,000 юань зарцуулж байгаа\” хэмээн ярилцлага өгч байв.
Азаар эх хүүхдийн бие эрүүл саруул байж энэ сарын 18-ны өдөр хагалгаанд орж амжрсан байна. Ван Ши 3,8 кг хүүтэй болжээ.
Эх сурвалж: zuvsongolt.mn