БНХАУ-ын дарга Ши
Жинпин 8 сарын 22-ны өглөө нисэх онгоцонд суун 3 цаг гаруй нисээд өдрийн үдэд далайн
төвшнөөс дээш дундаар 2800 метр өргөгдсөн Хөхнуур мужийн Хайши -ийн монгол, төвд үндэстний өөртөө засах мужид очин, дараа нь автамашинаар 60 километр явж Хөхнуурийн давст нуурын аж үйлдвэрийн хувь оруулсан хязгаарлагдмал компани болон кали бордооны хувьцаат компаниар зочилжээ.
Ши Жинпин Цайдамын хотгорын аж ахуйг хөгжүүлсэн байдал ба давст нуурын эх баялгийг ерөнхийлэн ашигласан байдлын тухай тухайн
газрын удирдлагуудын тайлбар танилцуулгыг сонсон, аж ахуйн үйлдвэрлэлийн хөгжил, мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааны чиглэл, өндөрлөг газрын амьд бодисын онцлог, магнийн хайлшийн шинэ материал зэргийн тухай мэдээллийг авав.
Ши Жинпин гарамд гарч, давс шүүх үйлдвэрийн онгоцын
ажиллаж байдалтай газар дээр нь
танилцжээ. Тус үйлдвэр нь ойрын 5-10
жилд багтаандэлхийн магни лит калийн /давсны/ үйлдвэрлэлийн хамгийн том дагуулагч үйлдвэр болох зорилго тавин
ажиллаж байгааг Ши Жинпин дарга сонссод сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэн тэдэнд
зорилгоо амжилттай хэрэгжүүлэхийг захисан байна.
Шинхуа
сүлжээний Бээжингийн 8 сарын 22-гийн өдрийн мэдээ