ТЕГ-аас таслан зогсоох ажиллагаа явуулж төрийн нууцад хамаарах мэдээллийг цуглуулж, улмаар гадаадын тагнуулын албадад өгөхөөр зэхэж байсан Монгол Улсын иргэн А-гийн хууль бус ажиллагааг таслан зогсоосон хэмээн мэдэгдсэн билээ. Өөрөөр хэлбэл, тагнуулынхан нууц мөрдөн шалгах ажиллагаа явуулж, иргэн А-гийн үйлдлийг баримтаар нотолжээ.
Тэгвэл Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд иргэн А-д холбогдох тус хэргийг хэлэлцсэн байна. Тус шүүх хурлаас иргэн А-г Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлд заасан “Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан” гэх гэм буруутайд тооцож, найман жилийн хугацаанд нээлттэй хорих ангид ял эдлүүлэх шийтгэл оноосон байна.