Зүүний үзэл баримтлалтай нам (Монголд МАН) татвар нэмж, халамж нийгмийн талын бодлогуудыг түлхүү хэрэгжүүлдэг. Барууны үзэл баримтлалтай (Монголд АН) татварыг бууруулж, бизнес, хувийн хэвшлийг дэмжих бодлогуудыг түлхүү хэрэгжүүлнэ. Сүүлийн 4 жил Монголд юу болов? АН маань бүр \”far-left\” буюу хэт зүүний бодлого явуулж бараг Хойд Солонгос болохоо дөхсөн. Зах зээлийн хуулиар явдаг үнийг \”тогтворжуулна\” гэнэ, 30% зээлийн хүүг ипотект 5-8%, малчдад 10%, сайн хашаа, сайн малчин, сайн оюутан, сайн хувьцаа зэргээр халамжийн бодлогыг дээд цэгт нь тулгав (Зах зээлийн үнээс 50%-с дээш хямдралтай авах нь халамж) Төмөр зам, нүүрсний том төслүүдээ \”төрд байх ёстой\” гэсэн зүүний үзлээр гацаав. Бараг бүх бизнесүүд уналтад оров.
МАН засаг аваад хэд хэдэн ажлыг эрчимтэй эхлүүллээ. Хадгаламжийн хүүнээс татвар авна гэнэ, үл хөдлөх хөрөнгөнөөс татвар авна гэнэ, 30 саяаас дээш орлогоос 25% татвар авна гэнэ. Зөв!!! Учир нь тэд хийх ёстой зүйлээ буюу намын үнэт зүйл болсон үзэл баримтлалаа хэрэгжүүлж байна. Харин хачирхалтай нь тэд зөрүүлээд халамжуудыг танаж эхлэв. Хүүхдийн мөнгө, оюутны 70, сайн хувьцаа зэргийг зогсоосон нь харин намын үзэл баримтлалынх нь эсрэг байв. Тэд юу хийчих вээ? Хариулт маш энгийн. Үүн дээр улстөржөөд байх шаардлага алга. Бид улсаараа сүүлийн хэдэн жил зүгээр найрласан. Одоо түүнийхээ төлбөрийг төлөхөөс аргагүй.