Наймдугаар сарын 24-нд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ нийт 315 дуудлага хүлээн авснаас, зам тээврийн осол 243 бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 13 бүртгэгдэж, 17 хүн гэмтэж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч, явган зорчигч тус бүр нэг, зам тээврийн осолд сургуулийн насны гурван хүүхэд өртсө байна. Мөн Замын цагдаагийн ажилтнууд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 жолоочийг илрүүлж, гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан .