\”Токитэнкү А.Хүчитбаатарыг зодог тайллаа” гэж Японы сумо бөхийн холбооноос
зарласан байна. А.Хүчитбаатар цусны хорт
хавдар өвчний улмаас жил гаруйн хугацаанд барилдаагүй юм. Тэрээр одоо ч
эмчилгээ хийлгэсээр байгаа.
Өнгөрсөн 11 дүгээр сард хавиргаа эмчлүүлэхээр шинжилгээ хийлгэх үеэр хорт
хавдартай гэдгээ мэдсэн байна. Энэ тухай тэрээр \”Өнгөрсөн жилээс л бие нь муу
байсан. Баруун хавирга өвдөөд, унтаж чадахгүй байна гэдэг байлаа. Тэгээд
эмнэлэгт үзүүлтэл харин ийм онош гарлаа. Тэр үеэс хавдрын эсрэг эмчилгээ
хийлгэж эхэлсэн. Одоо эмнэлэгт хэвтэж, биеийн байдал нь сайжирч байна. 20 кг
орчим турсан. Өвчнийг эхний шатанд нь илрүүлсэн болохоор эмчилгээ үр дүнтэй
болно гэдэгт итгэж байна” хэмээн ярьж байжээ.
Токитэнкү А.Хүчитбаатар энэ хугацаанд Жюүрёод 2, санданмэ 1, жонидан 1,
жонокүчи зиндаанд 1 түрүүлж, уран барилдаанч шагналыг нэг удаа хүртэж байжээ. Гэвч
өвчний улмаас ийнхүү зодог тайллаа.