Өнөөдөр \”Рио-2016” Зуны Паралимпийн XV наадамд оролцож буй тамирчдыг үдэн гаргах ёслолын арга хэмжээ боллоо. Тамирчдыг үдэн гаргах ёслолын ажиллагаанд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь болон зөвлөх Ж.Цолмон, Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц, Монголын Паралимпийн хорооны ерөнхийлөгч Д.Нямхүү, Монголын Паралимпийн хорооны удирдах зөвлөлийн гишүүд оролцлоо.
\”Рио-2016” зуны паралимпийн XV наадамд манай найман тамирчин дараах спортын таван төрөлд оролцоно.
- БАЙТ ХАРВАА: Паралимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Д.Баатаржав, Б.Оюун-Эрдэнэ, А.Анхбаяр
- ЖҮДО БӨХ: А.Мөнхбат, Б.Ууганхүү
- БУУДЛАГА: З.Ганбаатар
- ХӨНГӨН АТЛЕТИК: Г.Цогтгэрэл
- ПАУЭРЛИФТИНГ: Э.Содномпилжээ
Бразил улсын Рио-де-Жанейро хотноо Зуны Паралимпийн XV наадам 2016 оны есдүгээр сарын 7-18-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд дэлхийн 173 орны баг тамирчид спортын 23 төрлөөр 528 медалийн төлөө өрсөлдөнө.
Эх сурвалж:Breakingnews.mn