Нийслэлд хөл хөдөлгөөн нэмэгдэж, хөдөө орон нутгаас зорьж ирэгсэдийн тоо ихэссэн энэ үед халаасны хулгайч нар үндсэн ажилдаа эрчимтэй орсон байна. Цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байгаа дуудлагын дийлэнх нь олон нийтийн газар явж байгаад утсаа, эд зүйлсээ мөнгө төгрөгөө хулгайд алдлаа гэсэн дуудлага эзэлж байна. Тухайлбал, БЗД-ийн цагдаагийн 2 дугаар хэлтсээс халаасны хулгайч нарыг илрүүлэн баривчилжээ.
Гэмт хэрэгтнүүд хулгайлсан утсаа гар утас борлуулдаг нэгдсэн фэйсбүүк хуудас нээж, түүгээрээ дамжуулан бусдад борлуулсан байна. Иргэд цаашид албан бус фэйсбүүк хуудсаар гар утас худалдан авахгүй байхыг цагдаагийн байгууллага санууллаа. Хичээлийн шинэ жил эхэлж, хотын иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж буй энэ үед цагдаагийн байгууллагаас олон нийт ихээр зорчдог \”Нарантуул”, \”Сандэй” худалдааны төвүүд, Багшийн дээдийн автобусны буудал зэрэг газруудад гарах хөдөлгөөнт эргүүлүүдийг олноор гаргахаар болжээ.