Засгийн газрын ээлжит хуралдаан төрийн ордонд үргэлжилж байна.
Тус хуралдаанаар ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс тэтгэврийн мөнгө болон төрийн бүх албан хаагчдын цалинг нэмэхээр болсон талаар ХНХ-ын төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр “2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс бүх төрийн албан хаагчдын цалинг нэмэхээр өнөөдрийн Засгийн газрын хурлаас шийдвэрлэв” гэжээ.
Эх сурвалжийн өгсөн мэдээллээр тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалинг 8 хувиар нэмэгдүүлэхээр болжээ.