Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаас өөрийн хүсэлтээр татгалзахаар болсноо мэдэгдсэн П.Цагаан өнөөдөр өөрийнх нь оронд томилогдож буй УИХ-ын гишүүн, ЭЗБХ-ын дарга асан Ц.Баярсайханд тамгаа гардуулан өгчээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар 2009 оноос хойш ажиллаж байсан П.Цагаан ажлаа өгөхөөр болсноо өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Тэрээр \”АН-аа нэг цул байх ёстой гэж үзэж ирсэн байр сууриа дахин нотолж, хуримтлуулсан төрийн болон улс төрийн ажлын туршлага, эдийн засаг, улс төр, хууль цааз, гадаад харилцааны мэдлэг боловсролоо Ардчилсан намынхаа шинэтгэлийн үйлсэд зориулах нь зүйтэй гэж шийдсэнээ та бүхэнд мэдэгдэж байна” гэж хэвлэлийн бага хурал хийх үеэрээ мэдэгдэж байсан юм.