Нэгдүгээр сарын 1-нд шилжих шөнө Баянгол дүүрэгт орших орон сууцны гадаа зогсоолд байсан дөрвөн автомашин шатсан байна.
Тодруулбал,Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 54 дүгээр байрны дэргэд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлага Нийслэлийн онцгой байдлын газарт 2020.01.01-ний өдрийн 05:03 цагт иржээ.
Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3.5 км замыг туулан 05:08 цагт очиж, 20 минут ажиллан галыг унтраасан байна.
Гал гарсан шалтгааныг одоогоор эцэслэн тогтоогоогүй байгаа бөгөөд ойролцоох хог шатсаны улмаас энэхүү хэрэг гарсан хэмээн урьдчилан дүгнэжээ.