Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн захирал Ж.Чинбүрэн 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших зорилгоор үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байна. Хуулийн дагуу он гарахаас өмнө буюу 12-р сарын 31-нд албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бөгөөд тус үүрэгт ажлыг эмнэлгийн менежментийн мэргэжлээр мэргэшсэн, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш Н.Эрдэнэхүү хүлээн авчээ. ХСҮТ-ийн захирал асан Ж.Чинбүрэн нь он солигдохын өмнөхөн Монгол улсын Гавьяат эмч цолоор шагнуулсан билээ.