2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 430 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 338 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 9 бүртгэгдэж, 14 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 2, явган зорчигч 3, зорчигч 3. Зам тээврийн осолд сургуулийн насны 1 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 49 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан .
Тухайлбал:
1. ЧД-ийн нутаг Зуслангийн зам, Салхитын ЕБ-ын 117-р сургуулийн буудалд H.Verna маркийн автомашины жолооч нь T.Landcruiser маркийн П жолоочтой автомашинтай мөргөлдөж, 3 хүн гэмтээн ослын газрыг орхин явсан.
2. ЧД-ийн нутаг Лааганы гудамж, 50-р сургуулийн урд замд марк, дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 22 настай Б-г мөргөж гэмтээн ослын газрыг орхин явсан.
Хөдөө орон нутагт:
1. Өмнөговь аймгийн Ханбогд сумын Ухаа худаг уурхайгаас Цагаан хад чиглэлийн асфальтан замд UAZ маркийн автомашины жолооч Х нь явган зорчигч 45 настай Б-г мөргөж амь насыг нь хохироосон.
2. Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Салхин сэнс гэх газар асфальтан замын хажуу руу Э жолоочтой T.Prius маркийн автомашин онхолдож, жолооч 37 настай Э-н амь нас хохирсон.
ЖОЛООЧ ТА ОСЛЫН ГАЗРЫГ ОРХИЖ ЯВСНААР
ӨӨРИЙГӨӨ ДАВХАР ХОХИРООЖ БАЙГАА ХЭРЭГ