Их Британийн хоолны дэглэм судлаачид илүүдэл жингээсээ хагацахыг хүсч буй хүмүүст нэгэн тааламжтай зөвлөгөөг санал болгожээ. Турахыг хүсэгчид нүүрс ус ихтэй хоолноос татгалзах хэрэггүй хэмээн тэд зөвлөжээ.
Хамгийн гол нь нүүрс ус ихтэй хүнсний бүтээгдэхүүн – будаа, гоймонтой хоолыг хөргөж идэх хэрэгтэй гэнэ. Ингэснээр та таргалахгүй, харин ч жингээ хасах магадлалтай аж.
Мөн илүүдэл жингээсээ богино хугацаанд салахыг эрмэлзэгчдэд, гурвалжин будаа, бүхэл үрийн талх, гүйцэд боловсроогүй гадил жимс идэхийг зөвлөсөн байна.
Эх сурвалж www.wikimon.mn