Зөвхөн баячуудын хүүхдүүд ордог гэх тансаг зэрэглэлийн MINT шөнийн клубд реппер Gee өнгөрсөн амралтын өдөр зочилсон бөгөөд тус клуб түүнд таагүй сэтгэгдэл үлдээсэн бололтой. Ямартай ч тэрбээр энэ тухайгаа өөрийн инстаграм хуудастаа ихэд бухимдалтайгаар ийнхүү бичсэн байна:
-\”Өнгөрсөн хагассайн өдөр Минт нэртэй нэгэн клуб-д нэгэн эвэнтийнхэн намайг хэсэг нөхдийн хамтаар урьсан юм. Гэтэл эвэнт болох тэр өдөр миний нэрийг үлдээгээд бусдынхыг маань хасчихсан постер тус клубын фэйсбүүк хуудаснаа заларч байх юм. Гайхаад менежер гэх залуутай нь утсаар ярихад манай стандартыг хангахгүй хүмүүсийн нэрийг бид хассан дуулуулахгүй. Асуудал байна уу айн? гэж томорлоо…
Айхтар газар юм байна гэж ойлгоод амьдралдаа анх удаа тэнд хөл тавилаа. Төсөөлснөөс их жижиг байлаа. Хайгаад хайгаад тайз олсонгүй. Хаана дуулах юм гэтэл энэн дээр гэж залгаж тавьсан 2 жижиг яригч (манайхны хэлдгээр депузер) заалаа. За за гээд гараад дууллаа… Дугаралт гэж дунд хуруу, микрофон гэж миний царай… Арай ч дээ…
НААД ЗАХЫН ЭНГИЙН СТАНДАРТЫГ ХАНГАЧХААД БУСДАД СТАНДАРТ ТОГТООСОН НЬ ДЭЭР БАЙМААР… Миний нөхдийг доромжилж томорж томорчихоод өөрсдөө ийм янзтай байгаад нь дургүй хүрлээ… Би тэдний дээд зэрэглэлд нийцэхгүй ээ… Би угаасаа ард хүн. Аймаар лагууд нь тэдний шалан дээр очиж дуулна биз дээ. Надаар дутав л гэж. Амласан мөнгө нь арвин байсан ч ахиж тийш зүглэхгүй гээд ам гарчихсан… Дуусаа… Харин араас энд тэнд мэдээ тавиулж элдэв янзаар бичүүлж байгаа нь тоогүй…\” хэмээн бичжээ.