Австрали улсын зүүн өмнөд хэсэгт өнгөрсөн оны есдүгээр сараас хойш үргэлжилж буй ойн түймэр гамшгийн хэмжээнд хүрч тухайн бүс нутгийн оршин суугчид гэр орноо орхиход хүрээд байгаа билээ.
Сүүлийн үеийн мэдээгээр 146 ойн түймэр идэвхтэй байгаагаас Перт, Аделайд, Мэлбурн, Брисбэйн, Сидней, Хобарт зэрэг хот түймрийн гамшигт хамгийн ихээр өртөөд байгаа юм.
Ойн түймэр Шинэ Өмнөд Уэльс мужийн Эден хотоос эхэлсэн бөгөөд түймэрийн гол шалтгаан нь өсвөр насны хүүхдүүд тавьсан байж болзошгүй хэмээн таамаглаж байна.
Түймэр газар авсан нь сүүлийн 2 жил тус бүс нутагт хур тундас ороогүйтэй холбож байгаа бөгөөд одоогийн байдлаар түймрийн улмаас 500 сая ан амьтан, хорь гаруй хүн амиа алдаад байна.