Сонгинохайрхан дүүрэгт 0-16 насны 110,000 хүүхэд харьяалалтай байдгаас 2015 оны байдлаар 20,000 хүүхэд тус эмнэлгээр үйлчлүүлснээс11,000 хүүхэд хэвтэн эмчлүүлсэн байна. Үүний 400 хүүхдэд нь амьсгал, зүрх зогсох үеийн яаралтай тусламж хүргэх зайлшгүй шаардлагатай байдаг.
Энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж тус дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Сэхээн амьдруулах яаралтай тусламжийн тасагт нярайн амьсгалын дефибрилятор аппаратыг Монос Групп Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хандивлалаа.
Дефибрилятор аппаратгүйн улмаас гар массаж хийх арга хэмжээ үзүүлдэг ч төдийлөн хүртээмж бага тул зүрх зогсоход үеийн хамгийн түрүүний нэн чухал хэрэгсэл болох Дефибрилятор аппарат нь хүүхдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалахад оруулж буй бодит хувь нэмэр болсон байна. Энэ үеэр Моносфарм Трейд ХХК-ний Гүйцэтгэх захирал Д.Цэрэнбат улс орны хувьд эдийн засгийн хүндхэн үе байгаа хэдий ч хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалахад нийт компани, хувийн хэвшлийн байгууллагууд өөрсдийн хувь нэмрээ оруулан нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэхийг уриаллаа.