Хотын Ерөнхий менежерийн тушаалаар нийслэлийн хэмжээнд \”Шарилжгүй Улаанбаатар аян”-ыг 3 үе шаттайгаар 2016 оны 07 дугаар сарын 01-нээс 09 дүгээр сарын 01-ны хооронд зохион байгуулж байна.
Аяны хүрээнд хотын төвийн нийтийн эзэмшлийн гудамж талбай, Нисэх-Яармагийн 8 км автозам, Богд уулын арын 16 км автозам дагасан нийт 70.0 мян.м2 газар, гэр болон орон сууцны хороолол доторх 140,0 мян м2 талбайн зэрлэг ургамлыг хадсан.
\”Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” болон байгууллага аж ахуйн нэгжүүд Сэлбэ, Дунд гол орчим болон Амгалан өртөөнөөс Толгойт өртөө хүртэлх 17 км урт төмөр зам дагасан нийт 420,6 мян.м2 газрын зэрлэг ургамлыг устгав. Аянд нийт 794 байгууллагын 8067 хүн оролцож 1 сая 953,6 мян.м2 талбайн лууль, шарилж болон бусад хөл газрын зэрлэг ургамлыг устгасан байна. Богд уулын арын замаас Баянзүрхийн товчоо, Наадамчдын зам дагуух 3.2 км замын зэрлэг ургамлыг өнөөдөр \”Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” –ээс устгаж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.