Оман улсыг 50 шахам жил удирдсан султан Кабус бен Саид өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт таалал төгссөн билээ. 79 настай султан Кабус бен Саид агсан нь өөрийн төрсөн хүүхэд, ах дүүгүй бөгөөд эрх мэдлээ өөрий үеэл дүү Хайтемд шилжүүлэх талаар гэрээслэн үлдээжээ.
Мөн тэрээр өөрийг нь таалал төгссөнөөс хойш гурван хоногийн дотор угсаа залгамжлагчийг өргөмжлөхийг гэрээслэсэн учир Хайтем ийнхүү яаралтайгаар шинэ султанаар өргөмжлөгдсөн юм.
Шинээр султанаар өргөмжлөгдсөн Хайтем нь өдгөө 65 настай бөгөөд Кабус бен Саидийн Ойрхи Дорнодод барьж байсан хараат бус, бие даасан бодлогыг үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна.
Зөрчилдөөн, мөргөлдөөн ихтэй Ойрхи Дорнодод аль болохоор төвийг сахисан бодлого баримтлаж ирсэн Оман улс тус бүс нутагт тогтвортой байдлыг хадгалахад идэвхтэй оролцогч юм. Оман улс Ойрхи Дорнодын дайсагч орнуудын хооронд зуучлагчаар ажиллаж байсан тохиолдол цөөнгүй байдаг юм.