АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампыг Цагаан ордоноос гаргахын тулд өөрийн хөрөнгийг зарцуулахад бэлэн байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхийн төлөө Ардчилсан намын сунгаанд оролцож буй тэрбумтан Майкл Блумберг мэдэгджээ. АНУ-ын Нью-Йорк хотын захирагчаар ажиллаж байсан тэрээр өнгөрсөн оны 11 дүгээр сард Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн. Тэрээр тус мэдэгдлээс хойш өөрийн зар сурталчилгаанд 200 гаруй сая ам.долларыг зарцуулаад байгаа юм.
Одоогоор Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн жагсаалтыг Д.Трампын Дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Жозеф Байден 31 хувийн саналаар тэргүүлж байгаа бол түүний араас Берни Сандерс, Элизабет Уоррен, Пит Буттигег нар жагсчээ. Харин ихэнх хөрөнгөө гаргахад бэлэн буй тэрбумтан М.Блумберг уг жагсаалтын тавдугаарт жагссан байна.
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг 2020 оны арваннэгдүгээр сарын 3-нд зохион байгуулахаар төлөвлөжээ.