УИХ-ын дарга Г.Занданшатар тэтгэврийн зээлийг тэглэх асуудлаар мэдээлэл хийсэн /2020-01-05/
Тэрбээр Фэйсбүүк дэх өөрийн албан ёсны хуудастаа “АТГ-аас зарласан албан ёсны мэдээллээр бол авилгачид улсад 11.9 их наяд төгрөгийн хохирол учруулсан байна. Гэтэл ахмадуудын нийт зээл 776 тэрбум буюу 13 дахин бага мөнгө.
Өнөөдрийн Монголыг бүтээсэн ахмад буурлууддаа ТӨР, ТҮМЭН аль аль нь ач санах л учиртай. 2020 оны хоёрдугаар сараас эхэлж тэтгэврийн зээлтэй 233 мянган ахмад тэтгэврээ авч эхэлнэ” гэж бичжээ.