ЭМЯ-ны Халдварт өвчин тархвар судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, анагаах ухааны доктор З.Адъяасүрэн шинэ коронавирусээс сэргийлэх зөвлөмж өгч байна.
Тэрээр вирус нь чийглэг бага, сэрүүн нөхцөлд илүү тэсвэртэй байдгийг онцлон, орц, лифт, кассын машин, компьютерын товчлуур, гар утас, мөнгөн тэмдэгт дээр нүдэнд харагдахгүй маш их нян вирусийн бохирдол байдаг учир эдгээр зүйлд хүрсэн бол гараа савандаж угаах эсвэл гар халдваргүйжүүлэгч хэрэглэхийг анхааруулав.
Эх сурвалж: ЭМЯ