Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Зукерберг Африкийн орноор аялж байна. Түүний аялалын тэмдэглэлээс хүргэе
Аялалынхаа эхлэлд би Нигерийн эко систем хөгжүүлэгчид болон бизнес эрхлэгчидтэй уулзсан .Үүний дараа хүүхдүүдийн коджуулсан зуслангаар мөн зочилж ССhub хэрхэн ССhub аппликейшн бүтээх хөгжүүлэх талаар зөвлөгөө өглөө. Хүүхдүүдэд болон мэргэжилтнүүдэд үнэхээр сонирхолтой байсан шүү.
Мөн Лагост байрлах Facebook Express Wi-Fi-г хариуцан ажилладаг Розмаринтай танилцлаа. Түүнтэй уулзах үнэхээр сайхан байсан. Найрсаг мөн хичээнгүй бүсгүй шиг санагдсан. Түүний хариуцан ажиллаж байгаа байгууллагатай танилцахад энэ байгууллага бизнес эрхлэгчдэд интернетэд чөлөөтэй холбогдох боломжийг нээж тэдний бизнест илүү их боломжийг нээж өгсөн. Express Wi-Fi одоогийн байдлаар маш сайн зарагдаж байгаа ч цаашдаа 3000 үйлчлүүлэгчид худалдан борлуулсанаар илүү их ашиг олж болохыг мөн дурьдсан юм.
Үүнийхээ дараа би бизнес эрхлэгч мэдээллийн ажилтнуудад лекц уншлаа. Тэдний хувьд цахим орчины талаар, хэрхэн олон нийтэд хүрсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар хичээл заасан нь үнэхээр сонирхолтой байсан.
Нигерийн Нолливудын ододтой танилцах ч сайхан байсан шүү. Гайхалтай дуучид урлагын одод.
Хамгийн гайхамшигтай мөч би Кенийн засгийн газрын Харилцаа холбооны яамны нарийн бичгийн даргатай танилцаж үдийн зоог барьсан. Зоогийн үеэр бид Кенийн иргэн бүрийг интернеттэй холбогдох боломжийг нээх томоохон төлөвлөгөөний талаар ярилцлаа. Кенийн MAMA Oliech нэртэй ресторанд энэ үндэстний зоог угали мөн бүхэлд нь шарсан тулипиаг зооглосон. Энэ хоёр хоолны амт хоорондоо маш сайхан зохицсон нь энэ аялалын минь хамгийн амттай хэсэг байсан юм.
9-р сарын 1: Би энд Африкт байна. Бидний тив даяар хүмүүс бизнес эрхлэгчдийг интернэтэд холбож байдаг хиймэл дагуул болох Space X устсан мэдээг сонсоод үнэхээр сэтгэлээр уналаа. Аз болоход бидэнд өөр нэгэн сайн холболт бүхий шинэ Аquila байгаа.
Өнөөдөр 9сарын 2нд би Кенийн онгон дагшин байгалиар аяллаа. Африкаар аялж байгаа минь миний хувьд үнэхээр сайхан санагдаж байна. Зарим нэг зургыг нийтэллээ. Бонусанд нь: бяцхан анаашны зураг.
Б.Нарангэрэл
Үндэстэн агентлаг