Орон нутагт Тарваган тахал гарах эрсдэлтэй болон малын гоц халдварт Шүлхий өвчин гарсантай холбогдуулан Замын цагдаагийн газраас Улаанбаатар хотыг тойрсон бүх хяналтын цэгүүд болон бусад нийслэл рүү чиглэсэн замууд дээр цагдаагийн алба хаагчдыг хүч нэмэгдүүлэн, 24 цагийн хяналт, шалгалт хийж ажиллаж байна.
Мөн гоц халдварын бүс нутгаас Нийслэл рүү зорчиж байгаа болон дайран өнгөрөх тээврийн хэрэгслээр малын гоц халдварт шүлхий өвчин газар аван халдварлах боломжтой байдаг.
Иймд нийслэлийг тойрсон Автотээврийн шалган бүртгэх товчоодын дэргэд ариутгал халдваргүйжүүлэлтийн цэгүүд ажиллуулж байгаа бөгөөд иргэд, жолооч та бүхэн авто машинаа заавал халдваргүйжүүлэх нь зүйтэй юм.
Мөн гоц халдварт өвчин шүлхий бүрэн усттал илэрсэн байгаа голомтоос мал, малын гаралтай бүтээгдэхүүн зөөвөрлөн авч явахгүй байхыг анхаарна уу!!!