Өвөр Монголын Хасар судлалын нийгэмлэг байгуулагдах хурал буюу анхны эрдэм шинжилгээний хурал Өвөр Монголын Бугат хотын Дархан Муумянган холбоот хошууны Батхаалга сууринд 8 дугаар сарын 28-ны өдөр болов.
Тус нийгэмлэг нь Өвөр Монголын бүх аймаг хотын Хавт Хасар судалж буй байгууллага нэгж, хувь хүмүүстэй өргөн харилцаа холбоо байгуулж, хамтран ажиллаж, эрдэм шинжилгээний хурал хийж, Хасар судалгааны тухай улирлын сэтгүүл гаргаж, ном хэвлүүлэн, Өвөр Монголын номын сангийн бүртгэлийн газар, Дархан Муумянган бүртгэлийн газрын Муумянганы тухай материалыг эмхтгэж, Хасарын тахилгын ордонг шинэчлэн өргөтгөн байгуулж, Хасарын музей байгуулах зэрэг ажлыг идэвхтэй хийхийн зэрэгцээ, Хавт Хасарын судалгааг тал бүрээр гүнзгийрүүлэхийг зорьж байна.
Эх сурвалж: ӨМӨС