БАТЛАН ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БАТЛАВ
УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2016 оны 2 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Батлан хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж гишүүдийн 83 хувийн саналаар хуулийн төслийг батлав.
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ТУХАЙ БОЛОН ХОЛБОГДОХ БУСАД ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ БАТЛАВ
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2016 оны 2 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Зэвсэгт хүчний тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж гишүүдийн олонхийн саналаар хуулийн төслийг батлав.
ЦЭРГИЙН АЛБАНЫ ТУХАЙ БОЛОН ХОЛБОГДОХ БУСАД ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ БАТАЛЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Цэргийн албаны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжиж, баталлаа.
ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ БОЛОН ХОЛБОГДОХ БУСАД ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ БАТЛАВ
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2016 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Байнгын хорооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж, гишүүдийн 81.2 хувийн саналаар тогтоолын төслийг баталлаа.