Өнөөдөр аргын тооллын 2016 оны есдүгээр сарын 5. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны \”Муу нүүрт\” хэмээгч Гал бич жилийн Намрын дунд улаагчин тахиа сарын 4. Сумъяа гараг. Тэргүүн дагуул одтой, хоёр хар мэнгэтэй цагаан бар өдөр.
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Төрөхүй
Суудал: Уул
Өдрийн наран 6 цаг 19 минутад мандан, 19 цаг 27 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна хэмээжээ.