Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын Онцгой комиссд үүрэг даалгаврууд өгч, БНСУ-тай хийж буй нислэгүүдэд яаралтай арга хэмжээ авах чиглэл өгчээ.
Үүний дагуу өнөөдөр 14:00 цагт Улсын онцгой комисс хуралдаж, шийдвэр гаргах аж.
Шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн COVID-19 өвчин БНСУ-д ойрын өдрүүдэд эрчимтэй тархаж, анхаарлын төв ороод буй бөгөөд сүүлийн хоёр хоногт тус өвчин 400 гаруй тохиолдлоор нэмэгдээд байгаа билээ.