Коронавирусийн халдварын тархалтаас сэргийлэхийн тулд нүүрсний экспортыг хоёрдугаар сарын 10-наас зогсоосон. Тэгвэл Улсын онцгой комиссын гуравдугаар сарын 1-ний хуралдаанаар улс орны эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор гуравдугаар сарын 15-наас нүүрс, газрын тосны экспортын эхлүүлэхээр шийдвэрлэлээ.
Ашигт малтмалын экспортын тээврийг эхлэхтэй холбогдуулан жолооч нарыг ариутгал, хамгаалалтын хувцас, хэрэгслээр хангах юм. Мөн ачаа тээврийг аюулгүй, тасралтгүй тээвэрлэх бэлтгэлээ бүрэн хангахыг холбогдох сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга, аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудад үүрэг болгов. Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор битүүмжилсэн чингэлэгтэй нүүрс тээвэрлэх бэлтгэл ажлыг шалгаж, экспортолж эхлэхээр боллоо.