Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэсгэрт 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 18 цагийн орчимд үл таних хүн насанд хүрээгүй хүүхэд залилан, эд зүйл хулгайлсан байна гэсэн мэдээллийн дагуу шалгахад 12 настай Д-г гэртээ ганцаараа байхад нь 20-25 орчим насны үл таних эрэгтэй хүн \”цагдаагаас явж байна, хулгайн эд зүйлийг авч явж шалгана гэх нэрийдлээр зөөврийн компьютер, савхин хүрэм, \”Samsung Galaxy S3” гар утас залилсан хэргийн Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ажилтнууд мөрдөн шалгаж байна. Иргэдэд анхаарч сэрэмжлүүлэхэд бага насны хүүхдийг гэрт нь ганцаар үлдээхгүй байх, таньж мэдэхгүй хүнд хаалга тайлж болохгүйг сэрэмжлүүлэх, албаны ажлаар яваа иргэдийн бичиг баримтыг шалгаж байх, сэжиг бүхий этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад цаг алдалгүй мэдэгдэхийг анхааруулж байна.