Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь 2005 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр үүсэн байгуулагдсан түүхтэй бөгөөд тухайн үед томилогдон ажиллаж байсан анхны мэргэжилтний нэг Д.Лхагвасүрэнгийн 60 насны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.
Иймд тус газрын дарга Б.Лхагва болон хамт олны зүгээс Д.Лхагвасүрэнг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ажиллах хугацаандаа Монгол улсын зах зээлд шударга өрсөлдөөний таатай орчин бүрдүүлэх, Өрсөлдөөний байгууллагыг хөгжүүлэн бэхжүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах, боловсон хүчнийг сурган дадлагажуулах үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлж байгууллагын \”ХҮНДЭТ ДЭВТЭР”-т бичиж хүндэтгэл үзүүллээ.