Apple компани энэ жилийн жишиг бүтээгдэхүүн болох iPhone 7 утсаа өнөө шөнө танилцуулах гэж байна.
Шинэ бүтээгдэхүүн танилцуулах үйл ажиллагаа АНУ-ын Сан Франциско хотноо болно. Энэ үеэр хамгийн их хүлээлт үүсгэж буй iPhone 7 гар утаснаас гадна Apple бугуйн цаг болон шинээр зохион бүтээсэн софтвэйр программуудыг танилцуулна.
iPhone 7 ямар өөрчлөлт, шинэчлэлттэй гарах талаар шинжээчид таамаг дэвшүүлсээр байгаа. Сүүлд Хятад MyDrivers сайтад бичсэнээр шинээр гарах iPhone 7 нь 256GB багтаамжтай байна гэж таамаг гаргажээ.
Мөн эх сурвалжууд Apple шинэ iPhone 7-гоо гаргахдаа сайжруулсан A10 процессортой, утасгүй цэнэглэдэг болгох, усны хамгаалалттай байлгах талаар дурдаж буй юм.
Одоогоор аль мэдээлэл нь ч албан ёсоор батлагдаагүй тул өнөө шөнийг хүлээх л үлдлээ.
эх сурвалж: gogo.mn