Монголын Хуульчдын холбоо нь хуульчдын эрх ашиг, сонирхлыг хамгаалах чиглэлийн хүрээнд \”Хуульчдын эрх, хууль ёсны ашиг, сонирхолыг хамгаалах сарын аян\”-ыг зохион байгуулсан ба энэ аяны хүрээнд \”ХУУЛЬЧДЫН ЭРХИЙН ХАМГААЛАЛТ\” сэдэвт илтгэлийн уралдаан зарлаж хуульч, судлаач, эрдэмтэн багш нар оролцсон.
Илтгэлийн уралдаанд оролцсон прокуроруудаас нэгдүгээр шатанд Хан-Уул дүүргийн Тамгын хэлтсийн дарга П.Эрдэнэбат, Өмнөговь аймгийн Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор А.Амгалан, Сонгинохайхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхцэцэг нар шалгарсан юм.
Хоёрдугаар байрны шалгаруулалт өнөөдөр болж, нийт 9 хуульч илтгэл тавьж өрсөлдсөнөөс Хан-Уул дүүргийн прокурорын газрын Тамгын хэлтсийн дарга П.Эрдэнэбатын илтгэл шалгарч \”өргөмжлөл\”, 1 сая төгрөгийн мөнгөн шагналаар шагнагдлаа.