Баянзүрх Дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн төв, Элэгний төв хамтран албан хаагчдаас элэгний B вирусийн шинжилгээ авч, урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд хамрууллаа. Элэгний В вирүсийн шинжилгээг албан хаагчид зургаан мянган төгрөгөөр хийлгэж байгаа бөгөөд харин эрүүл гарсан тохиолдолд 5 мянган төгрөгийн үнэтэй вакциныг гурван удаа давтан хийлгэх юм байна.
Монгол улсын хэмжээнд элэгний халдварт болон халдварт бус өвчлөл эрс нэмэгдэж 10 хүн тутмын 1 нь элэгний B,C вирусийн халдвартай гэсэн судалгаа гарчээ. Иймээс \”Эрүүл элэг” хөтөлбөрын хүрээнд иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг жигд хүртээмжтэй хүргэхээр уг арга хэмжээг зохион байгуулжээ.