Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийх үеэрээ сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
Тэрбээр “Төсөвт тодотгол хийхгүй. Тодотгол хийж бүтээн байгуулалтын ажлыг зогсоовол ажлын байр буурах үр дүн гарна.
Сонгуулийн тухайд халдварын дэгдэлт гарсан БНСУ сонгуулиа хойшлуулах талаар яриагүй байна. Одоогоор манай улсад сонгууль хойшлуулах нөхцөл үүсээгүй байна. Цагийн байдал өөрчлөгдөөд бидний тооцоолж байснаас өөр нөхцөл үүсвэл дахиж асуудлыг авч хэлэлцэнэ.
Мөн Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд Засгийн газар огцрох эсэх талаар байр суурь илэрхийлэгдэж байна. Үүнд хариулт өгье. Засгийн газар огцрохгүй, бүрэлдэхүүнээ өөрчлөхгүй. Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд дагалдах хуулиуд гарна. УИХ хууль баталбал Засгийн газар хэрэгжүүлнэ” гэв.