Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар аж ахуй нэгж, даатгуулагчдын нийгмийн даатгалын шимтгэлийг зургаан сар тэглэх шийдвэр гаргасан.
Энэхүү хөнгөлөлтөд хувиараа нийгмийн даатгуулагчид хамрагдахгүй гэдгийг Сангийн яамнаас мэдээлсэн бол уг шийдвэрийг дөнгөж сая өөрчилсөн байна.
Тодруулбал, Сангийн яамнаас аж ахуй нэгжүүд, даатгуулагчид болон хувиараа нийгмийн даатгал төлж буй иргэд дөрөвдүгээр сарын 1-ны өдрөөс аравдугаар сарын 1-н хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөс чөлөөлөгдөж байна.