Шинэ Зеланд улсад 2016 оны 7 сарын байдлаар 62000 дүрвэгсэд ирж суурьшсан гэх мэдээлэл байна.
Ер нь ч тус улсаас дүрвэгсдэд таатай хандаж байгаа. Нэмээд ч дүрвэгсдийг хүлээн
авахад бэлэн гэдгээ албан хүмүүс ярьж байгаа юм.
Тухайлбал, сэтгүүлчид тус улсын Ерөнхий сайд Жон Кейээс \”Манай улсад
ажилгүй 200.000 гаруй хүн байна. Гэтэл дүрвэгсэд аваад байх юм. Энэ ямар
учиртай вэ” гэж асуухад \”Манай улсын иргэд мансууруулах бодис байнга
хэрэглэдэг. Ажилдаа ирдэггүй, өвчин эмгэг туслаа гэх шалтгаан тоочдог. Гол
шалтгаан нь энэ. Тиймээс л ажил хийх чадвартай, хүсэлтэй дүрвэгсдийг хүлээн
авахад дургүйцээд байх юу байх вэ” гэсэн хариултыг өгсөн байна.
Шинэ Зеланд нь Номхон далайд орших хоёр том арлаас бүрдсэн улс. Хүн ам нь
голдоо Европчууд, уугуул Маорочууд зохилно. Английн колони улс байсан. Нээлттэй
эдийн засаг дэлхийн хамгийн чөлөөт зах зээлийн капиталист эдийн засагтай орон
гэдгээрээ танигдсан. Дэлхийн амгалан тайван орны жагсаалтын дөрөвдүгээрт буюу Исланд, Дани,
Австри зэрэг улсуудын дараа ордог. Гэхдээ иргэд нь хар тамхины асуудалтай
гэдгийг Ерөнхий сайд нь хүртэл дурдсан байгаагаас үзэхэд тийм тайван амгалан
улс биш бололтой юм. Хар тамхины зах зээлийг нь Mongrel Mob гэх гэмт хэргийн бүлэглэл атгадаг гэх
мэдээлэл цахим хуудаснаа байна.
Амар
Үндэстэн агентлаг