2016 – 2017 оны хичээлийн жилдоюутнууд нийтийн тээврээр хөнгөлөлттэй үйлчлүүлэх цахим төлбөрийн картын захиалга болон сунгалтын ажил энэ сарын 2-нд эхэлсэн. Шинээр элсэн суралцах оюутан, сурагчдын смарт картны захиалга энэ сарын 7-нд дуусах байсан ч Нийтийн тээврийн газраас энэ сарын 8-нийг хүртэл сунгасан.
Картын захиалга авах хугацаа өнөөдөр дуусгавар болно. Оюутнууд болон шинээр карт захиалахдаа 3600 төгрөгийн хураамж төлнө. Харин сунгуулахдаа 1000 төгрөгийн хураамж төлөх юм.