Есдүгээр сарын 8 буюу Олон улсын сэтгүүлчдийн эв санааны нэгдлийн өдрийн мэндийг бүх сэтгүүлч нартаа хүргэе
1958 онд Бухарест хотноо болсон олон улсын сэтгүүлчдийн байгууллагын IV их хурлаас Олон улсын сэтгүүлчдийн эв санааны нэгдлийн өдрийг (International Day of Journalists\’ Solidarity) бий болгожээ. Их хурлын төлөөлөгчдийн бодож төлөвлөснөөр энэ өдөр орон бүхний сэтгүүлчид, хэвлэлийнхэн ялангуяа өөрсдийн эрхийг хамгаалах үйлсэд нэгдэл нягтралтай байдгаа харуулах ёстой юм.
1943 оны есдүгээр сарын 8-нд Чехословакийн сэтгүүлч, фашизмыг эсэргүүцэгч, зохиолч Юлиус Фучикийг цаазалжээ. Тэр Прага хотын шоронд бичсэн \”Хүзүүгээ оосортой бичсэн сурвалжлага” номоороо дэлхий нийтэд нэр алдартай болсон юм. Түүнийг цаазуулсны дараа энэ номыг дэлхийн 70 хэлээр орчуулж, харин Юлиус Фучикийн амь үрэгдсэн өдрийг 1958 оноос Олон улсын сэтгүүлчдийн эв санааны нэгдлийн өдөр болгон тэмдэглэх болжээ.
20 дугаар зууны сүүлчээр НҮБ-ын ээлжит бага хурлаас энэ өдрийг Олон улсын сэтгүүлчдийн эв санааны нэгдлийн өдөр болгож зарласан билээ. Тийнхүү энэ өдөр зүгээр нэг мэргэжлийн баяр төдийгүйбүх сэтгүүлч өөрсдийгөө эв нэгдэлтэй байгааг мэдрэх өдөр болов.