Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүмиг хүлээн авч уулзлаа.
Монгол дахь ЖАЙКА-ийн суурин төлөөлөгчийн газар нь нийгмийн бүх салбарт хөрөнгө оруулалтыг татах, хамтран ажиллах чиглэлээр олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд 2015 онд Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар дээр шударга өрсөлдөөний орчныг сайжруулах чиглэлээр төсөл хэрэгжүүлж байгаад ШӨХТГ-ын дарга Б.Лхагва талархал илэрхийллээ.
Уулзалтын үеэр ШӨХТГ нь улс орон даяар шударга өрсөлдөөнийг бэхжүүлж, хэрэглэгчийн эрхийг хамгаалах улсын байцаагчдын ур чадварыг нэмэгдүүлэх нь чухал бөгөөд ийм үед ЖАЙКА-ийн төсөл хэрэгжиж байгаад талархалтай хандаж байгааг дурдаад цаашид төслийг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх тал дээр санал солилцсон юм.
Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэйгээр Монгол Улсын төрөөс зах зээлийн өрсөлдөөний талаар баримталж буй бодлого, мөрдөж байгаа хууль тогтоомжид дүн шинжилгээ хийж цаашид боловсронгуй болгох, эрх зүйн шинэчлэл хийж аж ахуй эрхлэгчдийн зах зээлд чөлөөтэй, шударгаар өрсөлдөх нөхцөл бүрдэх юм. Өөрөөр хэлбэл шударга чөлөөт өрсөлдөөний үр дүнд бараа, үйлчилгээний хэмжээ өсөн нэмэгдэж, нэр төрөл нь олширч, чанарын үзүүлэлт сайжирч, үнэ тариф хямдарч, техник, технологи шинэчлэгдэж улс орны эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлж эцсийн дүнд ард түмний аж амьдралд нааштай ахиц дэвшилт авчрахын төлөө бодлогын томоохон өөрчлөлт гарна” хэмээн дүгнэж байгаа юм.