Өнөөдөр аймгийн Засаг дарга БНСУ-ын Тэжон хотын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвийн дарга, сургуулийн захирал, Монголын сэргээн засал, хөгжлийн үндэсний төвийн дэд захирал н.Мөнх-Очир нарыг хүлээн авч уулзав. Уулзалтаар ХБИ-ийг дэмжих чиглэлээр хэрхэн хамтарч ажиллах, хоёр орны хууль эрхзүйн орчны талаар ярилцав.
Манай аймагт 6000 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдагаас 1800 нь хүүхэд байдаг юм. Аймгийн Засаг дарга манай аймагт ХБИ-ийн ТББ олон байдаг. Эдгээр байгууллагын үйл ажиллагааг нэгдсэн бодлогоор дэмжих, төсөл хөтөлбөрт хамруулах талаар хамтран ажиллах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байв. Уулзалтын үр дүнд 2017 онд манай аймагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвийг байгуулахаар боллоо.
www.khuvsgulnews.mn