Хойд Солонгос Улс өчигдөр өглөөний 09:10 минутийн орчим улсынхаа зүүн хэсэгт цөмийн зэвсэг турших ажиллагаа хийж гүйцэтгэжээ.
Тус улс цөмийн зэвсэг турших ажиллагааг өмнө нь дөрвөн удаа гүйцэтгэж байсан юм.
Өмнөд Солонгосын шинжээчдийн үзэж байгаагаар энэ удаагийн буюу тав дахь удаагийн цөмийн зэвсгийн дэлбэрэлтийн хэмжээ 10 килотонн байсан бөгөөд дэлбэрэлтээс болж 5.0 баллийн хүчтэй зохиомол газар хөдлөлт үүссэн байна.
Уг цөмийн зэвсгийг Өмнөд Солонгос Улсын нутаг дэвсгэр рүү харвасан тохиолдолд хамгийн багадаа 240-н мянган хүн ам амь насаа алдах аюултай ажээ.
Тиймээс БНХАУ болон Лаос улсуудад ажиллаж байсан Өмнөд Солонгос Улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэ өчигдөр эх орондоо яаравчлан очсон байна.
Тэрээр тус улсын тусгаар тогтнол, иргэдийн амь нас, эрүүл мэндэд халдах зорилгоор Хойд Солонгосын талаас хийж болзошгүй аливаа нэгэн халдлагад шууд хариу өгөхийг даалгаж, улмаар нөхцөл байдлын талаар АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нартай утсаар ярилцжээ.