БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол Улсад нийлүүлж буй ой хээрийн гал түймэр унтраах авто машин, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ 9-р сарын 9-ний өдөр Монгол Улсын Онцгой Байдлын Ерөнхий Газарт боллоо.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд У.Хүрэлсүх нар ёслолын үйл ажиллагаанд оролцож үг хэлсэн бөгөөд хүлээлгэн өгөх баримт бичигт гарын үзэг зурлаа.
Энэхүү тусламжийн төсөлд дэлхийн шилдэг дэвшил бүхий гал унтраах 6 авто машин буюу нийт 2,8 тэрбум төгрөгийн үнэ бүхий техник, багаж хэрэгсэл багтаж байгаа юм. Энэ нь Монгол Улсын гал түймэртэй тэмцэх хүчин чадлыг нэмэгдүүлж, хүн ардын амьдралын аюулгүй байдлыг батлахад тодорхой хэмжээний ач холбогдолтой. Эдгээр авто машиныг Улаанбаатар хот, Дорнод, Баянхонгор, Төв, Багануур зэрэг төв орон нутгийн Онцгой байдлын албанд хувиарлан хэрэглүүлэх юм байна.