Монгол улс 1960 онд анх \”цаг урагшлуулах” зохицуулалт хийж байсан бөгөөд үүнийг 1999 онд хүчингүй болгож, 2001 онд дахин сэргэж байжээ. Энэ зохицуулалт мөн 2005 онд хүчингүй болсон бөгөөд өнгөрсөн оны гуравдугаар сард сэргээн \”цаг урагшлуулах, ухраах горим”-д шилжсэн юм.
Өдөр уртсаж байгаатай холбогдуулан нарны эртийг ашиглаж ажлаа амжуулах, цахилгааны хэмнэлт гаргах зорилгоор өнгөрөгч гуравдугаар сарын 25-26-нд шилжих шөнө 02:00 цагт цагийг нэг цагаар урагшлуулаад байсан юм. Тэгвэл энэ сарын 25-26-нд шилжих шөнө өвлийн цагийн хуваарьт шилжин цагийг нэг цагаар ухраах аж.