Хэрвээ цөмийн зэвсэг хэрэглэхээр зэхэж байгаа шинж тэмдэг илэрч, эсвэл Умард, Өмнөдийн хооронд дайн эхэлсэн тохиолдолд Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун болон тус орны цэргийн удирдлагын эсрэг цохилт өгөхөөр заасан үзэл баримтлалыг Өмнөд Солонгосын батлан хамгаалах яам боловсруулжээ. БНСУ-ын цэргийн эх сурвалжийн хэлснийг иш татан \”Ёнхап” агентлаг ингэж мэдээлсэн байна.
Сэрэмжлүүлэх эрчимтэй цохилт өгснөөр Умард Солонгосын нийслэл Пхеньяныг устгахаар төлөвлөгөөнд зааж байгааг тэр хүн тодруулан тайлбарлажээ.
Умардынхан цөмийн зэвсэг хэрэглэх гэж байгаа ямар нэг шинж тэмдэг илэрмэгц \”Пхеньяны дүүрэг бүр, ялангуяа Умард Солонгосын удирдлагын нуугдаж байж болох дүүргийг баллистик пуужин болон фугасан сумаар нэгмөсөн устгана. Өөрөөр хэлбэл, Умард Солонгосын нийслэлийг үнсэн товрог болгож, газрын зургаас арчина” гэж тэр хүн тайлбарласан байна.
Энэ тохиолдолд \”Hyunmoo 2AS, 2BS болон Hyunmoo 3s” маягийн баллистик пуужин хэрэглэхээр төлөвлөж байна гэж тэр хэлжээ. Эдгээр пуужин нь 300, 500 болон 1000 километрийн тусгалтай юм.