Страйклайдын Их Сургуулийн эрдэмтэд судалгаагаараа, ажил олгогчид илүүдэл жинтэй бүсгүйчүүдийг ажилд авах сонирхол багатай байдгийг олж тогтоожээ.
Судлаачид ажлын ижил туршлагатай ч, гэрэл зураг нь хэвийн болон илүүдэл жинтэй хоёр бүсгүйн анкетыг ажил олгогчдод илгээсэн байна. Хэвийн жинтэй бүсгүй ажилд орох урилгыг, мариалаг бүсгүйгээс хавьгүй ихийг авчээ.
Ялангуяа үйлчилгээний байгууллагууд царайлаг, \”туранхай\” хүүхнүүдийг илүүд үзэж, тарган хүүхнүүдийг илтэд ялгаварлан гадуурхах хандлагыг гаргаж байжээ.
Эх сурвалж www.wikimon.mn