хуралдаанаар Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн
төлөө газрын дарга Д.Мөнхтөрийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, шүүхийн шийдвэрийн дагуу Б.Лхагваа томилсон билээ.
Энд шүүхийн шийдвэр гэх тодотгосон үгс
байгааг анзаарсан байх. Энэхүү үгс нь Д.Мөнхтөртэй огт хамааралгүй. Харин
Б.Лхагвад хамаарагдах үгс юм.
Тодруулбал, 2012 оны УИХ-ын сонгуулиар
Ардчилсан нам олонх болж Засгийн газраа байгуулсан. Улмаар ШӨХТГ-ын дарга
Б.Лхагвааг албан тушаалаас нь чөлөөлсөн байдаг. Гэвч энэ нь хууль бус байсан
гэдгийг шүүхээр тогтоожээ.
Гэсэн ч АН-ын Засгийн газар шүүхийн
шийдвэрийг биелүүлэх сонирхолгүй байсаар өдийг хүрсэн байна. Тэгвэл 2016 оны
УИХ-ын сонгуулиар МАН үнэмлэхүй олонх болж, шүүхийн шийдвэрийг биелүүлэв. Ер нь
намынхаа гишүүнийг буцаагаад албан тушаалд нь томилоход МАН-д нэг их асуудал
үүсэхгүй нь ойлгомжтой.
Гэтэл шүүхий шийдвэр гэдгийг Д.Мөнхтөртэй
холбон тайлбарлаж, ойлгох явдал цөөнгүй гарч байна. Д.Мөнхтөрийн албан
тушаалаас чөлөөлөгдсөн асуудал бол цэвэр улс төрийн шинжтэй. Засаг солигдсон
учраас л түүнийг албан тушаалаас нь чөлөөлсөн. Түүнээс хууль зөрчсөн, алдаа
дутагдал гаргасан асуудал огт байхгүй. Харин ч залуу хүний хувьд богино
хугацаанд чамлахааргүй амжилттай ажиллаж, олон ч үр дүнтэй асуудлуудыг
шийдвэрлэсэн хэмээн салбарынхан нь түүнийг үнэлдэг.
Амар